Sunday, February 12, 2012

Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байгаа шалтгаан


-       Төр засгийн зүгээс бодитой үйл ажиллагаа явуулахын оронд жил бүр хоосон тунхагийн шинжтэй зорилтууд гаргаж, түүгээрээ үнэхээр үйлдвэрлэлийг хөгжүүлж буй дүр эсгэн олон нийтийг төөрөгдүүлж, төсвийн мөнгийг олигархиуд болон түүний гар хөл бологчид, танил тал, ах дүүсээрээ нийлэн зээл нэрээр цөлмөж авдаг. Энэ мөнгө нь эх орон ард түмэнд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр болж хувирдаггүй.
-       Үйлдвэрлэлийг хөгжүүлэх гээд байгаа Засгийн газрынх нь бүтэц буруу, ядахдаа капиталист үйлдвэрлэл хөгжөөд 300 жил болчихсон хөгжилтэй орны яам, агентлагуудын бүтцийг дуурайлгачихсан.
-       ХХААЯ-ны харъяа Жижиг, дунд үйлдвэрийн газар нэртэй агентлагаас өөр байгууллага байхгүй. ХАҮТанхим нэртэй байгууллага байдаг ч архи, тамхи, алт, зэс үйлдвэрлэдэг компаниудыг шалгаруулж үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнахаас  өөр олон түмэнд тус болчихоор ажил  хэрэг явуулдаг юм уу. 
-       Нийгмийн харилцааны үндэс суурь болж өгдөг үйлдвэрлэлийн харилцааны талаар хууль эрх зүйн орчин, тэдгээрийг зохицуулж байдаг дүрэм, журам гэж огт байхгүй.
-       Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологи, бараа материал, түүхий эд, эрдэс баялаг зэргийг нь судалж танилцуулж байх ёстой байнгын ажиллагаатай Шинжлэх ухааны хүрээлэнгүүд ажилладаг ч тэдэнд шууд аваад хэрэгжүүлчих судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүд байдаггүй. Мөн төр засаг, бизнесийн байгууллагуудтайгаа болон олон түмэнтэйгээ уялдаа холбоо муутай ажилладаг.
-       Бид бүхний мэдлэгтэй холбоотой шалтгаан бас байна. Энэ бол хэн хэндээ буруу өгөөд байх шаардлагагүй шалтгаан. Үйлдвэрлэлийн харилцаа жинхэнэ утгаараа хөгжиж ирдэг капиталист хэмээх бүхэл бүтэн нийгмийн нэг үе шатыг алгасчихсан учраас үйлдвэрлэлийн талаарх мэдлэг аль аль шатандаа тааруухан байдаг юм. Уг нь Монголын феодалуудын хөрөнгийг хураачихаагүйсэн бол  Итгэлт баян шиг нэг нь ядаж л цэмбэ нэхэх өндөр технологи өнөөгийн бидэнд үлдээж л таарах байсан юм.