Saturday, January 14, 2012

Монгол хүн


Аливаа улс үндэстэн, өөрсдөөрөө бахархах бахархал, өөртөө итгэх итгэлээ алдах цаг үеэсээ мөхөж эхэлдэг. Гадаад хүн биднээс илүү, гадаад орны хөгжил мундаг, харин бид арчаагүй дорой гэж бодож эхлэх мөчөөс л сүйрэл эхэлдэг.
Өгүүлэх нь:
Монголчууд эрт дээр үеэс л нүүдэлчин амьдралтай байж, байгаль орчноо шүтэж, түүндээ дасан зохицож, нүүдэллэн амьдарч асан.  Аугаа өвөг дээдэс минь дэлхийн талыг эзэлж, их түүхийг бүтээн захирч явахдаа, хичнээн сайхан газар нутаг тааралдавч үл ойшоон, хатуу ширүүн улиралтай, их далайгаас алслагдсан, хангай говь, тал хээр хосолсон энэ л нутаг руугаа тэмүүлдэг байсан.

Хүний нутгийн шороо наалдсан хүчит дөрвөн туурайгаа, өөрийн нутгийн усанд угаахдаа л хангинатал үүрсэн янцгааж, нутгаа санасан сэтгэлээ нулимс мэлмэрүүлэн байж илчилдэг хүлэг морьд шигээ нутаг руугаа тэмүүлнэ. Монгол хүн, монгол морь энэ л сайхан газар нутгаа юугаар ч сольж, бас орхиогүй юм даа.

Монгол хүн, монгол морь хоёр хэзээ ямагт нутгаадаа тэмүүлдэг. Газар тэнгэрийн савслагад, сэтгэл зүрхний гүнд орших  монгол нутаг гэдэг юугаар ч сольшгүй эрдэнэ минь билээ. Ядарч зүдэрсэн нэгэн цагт зориод очиход, алгаа сарвайж, энгэртээ тэврэх эх орон минь, бас халуун дулаахан өлгий минь билээ.

Алдрай бага наснаас минь сэтгэлд минь хоногшсон монгол ахуй, алт эрдэнэсээр ч сольшгүй монгол амьдрал, айраг цагаа. агь таана нь үнэртсэн монгол байгаль унтах нойр, алжааж ядарсан сэтгэлийн угаас салах нь үгүй.
Буцаад очих эх орон, бахархан гайхуулах түүх, соёлтой байна гэдэг юутай сайхан.
Аяа Монгол сайхан орон минь.


Хайр ба архи 2-н хор!!!


Галт тэрэгний төмөр замаар би алхана
Гадагшаа дотогшоо хөл минь савлана
Гайхах хэрэггүй би согтуу биш байна
Ганцхан түүнийг л бодон алхаж байна.
Архи уусан хэрнээ би согтохгүй
Аяга шил хоёр нь л тасарч унаад
Аймар их толгой өвдсөн ч чи тоохгүй
Алаг зүрх минь чамайг л нэхэж гуниад
Толгой эргээд ч байгаам шиг санагдаж
 Тэнгэрээс дэлхий унаад ч байгаам шиг бодогдож
 Дээшээ харсан архиний бөглөө шиг
 Дэндүү гэмээр бодолууд толгойнд хураастай
 Өөдөөс ирэх гэрлийн тусгалыг
 Өөр ертөнцийн хаалга гэж бодоод
 Тосож өөдөөс нь гүйх гэтэл
 Толгой газараас өндийхгүй байна
 Хогийн архинд согтохгүй хэрнээ
 Хоосон шил нь согтоод байх шиг
Дээрээс нь бууж ирэхийг хархад
Дэлхий доошоогоо харсан юм шиг
Нөгөө гэрэл өөдөөс ойртоод
Намайг чиглээд ирээд байх шиг
Өнгөрсөн дурсамж нүдэнд харагдаад
Өөд болсон хойноо би
Дэндүү согтоод төмөр зам дээр
Дээшээ хараад хэвтэж байж
Айдаа энэ архи гээчийг
Ахиж би амасмааргүй байна
Амьдралгүй боллоо гэж бодоод
Аймар айгаад сэрсэн чинь
Хоёр хөл минь байхгүй байв
Хоосон бие минь л үлдсэн байв.

Монголчуудын түүхэн үнэт өв монгол бичгээ сурч мэдэе.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би !

энд дарж Монгол бичиг сур..


энд дарж IQ. га шалгаж үз

ҮЙЛДВЭРЖИХЭД МЭДЛЭГ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Бид үйлдвэрлэлийн хөгжлөөр асар их хоцрогдож байна. Яагаад хоцорчихов гэдгээ  ойроос хайгаад,  шүүмжлээд байх хэрэггүй болов уу.  Учир нь энэхүү хоцрогдол нь монголчууд бидний хувь заяа, түүхэн замналтай холбоотой байдаг.  Дайчин өвгөдийнхөө буянаар хүний хийсэн, бүтээснийг тонож дээрэмдээд аваад ирдэг байсан үе,  дэлхийн 2 том системийн өрсөлдөөний үед Социалист хамтын нөхөрлөлийн гэгдэх орнуудын зүгээс  тусламжийн үйлвэрүүдийг байгуулж байсан  үе хоёроор л жишээ авахад хангалттай юм. Гэтэл өнөө цагт дээрэмдүүлдэг нь ч,  тусалдаг нь ч  алга. Харин ч бүр эсрэгээрээ бидний мэдлэг боловсрол тааруухан байгааг  далимдуулан тусламж нэрээр орж ирээд  боловсон маягаар  дээрэмдээд, цөлмөөд явчихвий гэх болгоомжлол  төрдөг болоод байна. Энэ тохиолдолд эрх мэдэл бүхий цөөн хүн баяжиж,  ард түмэн асар их хохирч үлдэх нь тодорхой.

Гэхдээ бид хоцорлоо гэж халаглах хэрэггүй ч байж мэдэх юм. Учир нь үйлдвэрлэлийн хөгжлөөр хоцорч яваагаа бидний давуу тал болгон ашиглаж болно. Энэ нь нэг талаас бид  унаган байгалиа бүр мөсөн сүйрүүлчихээгүй, нөгөө талаас бусдын алдсан алдааг дахин давтдаггүй давуу талтай. Тэгэхээр бид  өөрсдөө энэхүү байдлыг бодитой үнэлж, эх орондоо үйлдвэрлэлийг бодлоготой хөгжүүлэх шаардлага тулгарч байна.  Үүний тулд мэдлэгт тулгуурласан  оновчтой, хэрэгцээтэй, үр ашиг сайтай үлгэр жишээ болохуйц үйлдвэрүүдийг байгуулахад  хөрөнгө оруулах хэрэгтэй.

БНХАУ-ын Эрээн хотод жилд 100 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хоёр үйлдвэр байдаг. Тэгвэл манай улс өнөөдрийн байдлаар зөвхөн Замын-Үүд боомтоор л гэхэд өдөрт 3000 тонн цемент оруулж байна. Энэ тоо өдрөөс өдөрт өсөөд байдаг. Үүнийг нь хятадууд тооцоолж үзээд Эрээн хотод 3 дахь цементийн үйлдвэрээ байгуулахаар төлөвлөөд байна. Тэд гол түүхий эд  болох шохойн чулууг нь ӨМӨЗО-ны Улаанцав, Шилийн гол  аймгийн нутгаас хангадаг. Энэ хэмжээний цементийн үйлдвэрийн өөрийн өртөг буюу зураг төсөл, тоног төхөөрөмжийн үнэ нь нийлээд 1 тэрбум төгрөг байдаг бөгөөд ердөө л 6 сарын дотор угсарч дуусгана.  Хэрвээ барилга байгууламж, шаардлагатай  машин механизм, эргэлтийн хөрөнгийг нь багтаагаад төслийн хэмжээнд авч үзэхэд  2,2-2,5 тэрбум төгрөгийн  тооцоо гарч байна. Та ийм үйлдвэр  байгууллаа гэхэд  танд заавал шохойн орд байх шаардлагагүй. Одоо чинь ордтой нь ядуу, мэдлэгтэй нь баян амьдардаг эрин үе болоод байна.  Өнөөдөр үүний нэг тод жишээ нь Монголын ард түмэн бид өөрсдөө. Бидэнд байгалийн баялаг харамгүй үлдээжээ өвгөд маань, тэгсэн хирнээ бид ядуу. Тэгвэл  ганцхан жишээг энэхүү цементийн үйлдвэр дээр татаад үзье. Шохойн орд элбэгтэй, төмөр замтай сумын төвд уг үйлдвэрийг байгуулахад л болно.  Үүнийг нь дагаад олон сумын шохойн ордууд амилж эхлэнэ. Шохойн ордууд ажиллаж эхлэнээ гэдэг чинь үйлдвэрлэл ялангуяа барилгын материалын үйлдвэрлэл хөгжих бодитой үндэс болж өгнө. Мөн шохойн ордыг дагаж байдаг газрын ховор элемент гэж нэрлээд байгаа  химийн  урвалд ордог тэр олон төрлийн зөөлөн чулуунуудыг нь ялгаж аваад савлаж чадвал жинхэнэ экспортын баримжаа гэдэг  нь хэрэгжих юм. Тэр чулуунууд чинь хуванцар, резинэн эдлэл хийхэд чухал түүхий эд нь болдог юм байна лээ.

Бид Их бүтээн байгуулалт ярихын өмнө үйлдвэрлэлээ ярих хэрэгтэй болов уу. Цементийн үйлдвэртэй уялдаатай, бүтээн байгуулалтанд хэрэгтэй 7 үйлдвэрийг нэрлээд өртөг зардлыг нь тооцож үзье. Чулуу бутлах үйлдвэр - Бетон зуурмагын үйлдвэр - Ханын материалын үйлдвэр - Бетон хоолойны үйлдвэр - Хучилтын хавтангийн үйлдвэр - Хүнд болон хөнгөн блокны үйлдвэр - Бетон жижиг эдлэлийн үйлдвэр. Эдгээр үйлдвэрүүдийн  техникийн үзүүлэлт нь бидний яриад байгаа жижиг дунд үйлдвэр юм. Бүгдийнх нь үнэ нийлээд 500 сая төгрөг болж байна.  Төслийн хэмжээнд авч үзвэл 1 тэрбум төгрөг болно. Цементийн үйлдвэртэйгээ нийлээд нийт 3,5 тэрбум төгрөгөөр хоорондоо нягт уялдаа бүхий бүтээн байгуулалтад  нэн хэрэгтэй үйлдвэрүүдийг байгуулж болох  нэг хувилбар нь юм. 

Одоо Хятадын тоног төхөөрөмжийг чанар муу гэдэг нийтлэг ойлголтод хариулт өгөх гэж оролдоё. Яагаад өөрсдөө хэрэглэж болоод хөгжөөд  байдаг, сүүлийн үед  дэлхий нийт авч хэрэглэж ажиллуулж болоод байгаа юм бол? Товчхон  хэлэхэд энэхүү ойлголт нь  бидний үйлдвэрлэлийн техник технологийн мэдлэг мэдээлэл болон хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг. Жишээ татъя. Солонгосын бүрэн автомат зайрмагны үйлдвэрийн иж бүрэн шугам 100 мянган ам.доллар байдаг. Тэгвэл яг түүнтэй адил Хятадын үйлдвэр хамгийн сайн нь 50 мянган ам.доллар байдаг, бүр хямдхан 10 мянгынх ч бас байна. Гэтэл манай хүн 8 мянгаар авчих санаатай байдаг. Үүнээс үзэхэд бид хөрөнгө мөнгөний бололцооноосоо хамаараад чанар муутай, хямдыг нь сонгоод байгаа нь харагдаж байна. Зах зээлийн үнэ нь 80 мянган доллар байдаг Чулуу бутлах /600*1200/ үйлдвэрийг  30 мянган доллараар олоод ирлээ гээд олзуурхаад байсан нөхрийн үйлдвэр нь гацчихаж гэнэ. Очоод харахнээ гол бутлагч нь 1 метрийн диаметртэй чулууг зуугаад нам болж. Гэтэл уг төхөөрөмжийн  оролтын  дээд хэмжээ нь 600 мм юм билээ. Тэгэхээр 300 мм хэмжээтэй чулууг бол гаргаахгүй л бутлуур байгаа биз. Ингээд л хужаагийн төмрийн хог нэгээр нэмэгдэж байгаа юм даа. Хүний юмыг муулахаасаа илүү өөрсдийнхөө мэдлэг боловсролыг сайн эрэгцүүлэх хэрэгтэй болов уу.

     Бид Хатан ухаан, Хаан ухаан, Чингис ухаан гэж их ярих болж.   Гэхдээ үүнтэй зэрэгцээд чулууны тухай ярьж байвал өнөөдрийн амьжиргаанд маань хэрэгтэй байх юм. Чулуу нь барилга байгууламж, авто зам, төмөр зам зэргийг барьж байгуулахад үндсэн түүхий эд болдог ба стандартын дагуу бутлагдсан чулуу нь алт зэснээсээ илүү бүтээн байгуулалтанд хэрэгцээтэй байхаас гадна чулуун будаг, чулуун хөвөн, гантиг чулуу зэрэг үйрмэг чулуугаар хийдэг эд материал маш олон байна. Хэрвээ чулуунд жаахан органик шинж чанар байдаг бол хүнсний бүтээгдэхүүн хийсэн ч яахав гэх янзтай бүтээлч гадны хүмүүс байдаг юм билээ.  Гэтэл монголчууд бид чинь чулуугаар нэг л юмыг маш сайн хийж ирсэн  нь даваан дээр овоо босгож /барих биш/ түүндээ аян замынхаа өлзий хийморийг даатгах юм даа. Тэгэхээр хэвлэлийнхэн УИХ-ын гишүүнээс ярилцлага авах гэж уралдаж байхаасаа илүү уулын чулууг судалчихсан нэг нөхрийг олж ирээд мэдээлэл түгээх нь олон түмэнд ашигтай л баймаар санагдах юм.

Сүүлийн үед төр засгаас үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар томоохон ажлуудыг хийж эхлэж буй нь харагдаж байна. Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Хөгжлийн банк зэрэг төрийн мэдлийн том том байгууллага байгуулчихлаа. Түүгээрээ дамжуулж Коксийн үйлдвэр, Зэс хайлуулах үйлдвэр зэрэг эцсийн бүтээгдэхүүн хийх томоохон төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. Энэ бол заавал хийх ёстой зөв алхам. Гэхдээ томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хугацаа их орно. Тэр тусмаа  төрийн менежмент хамгийн удаан тул төрийн зүгээс томоохон үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхэд дор хаяж 8 жилийн хугацаа орно. Хувийн хэвшлийнхэн нэг баяжуулах үйлдвэр байгуулах гэж судалгааныхаа жилтэй нийлээд 4 жил болж байгаатай харьцуулж үзэхэд л  дор хаяж ийм хугацаа орно. Судалж байна гээд 2 жил. Хэлэлцэж байна гээд 2 жил. Шийдэж чадахгүй талцаад 2 жил гэж байгаад адаг сүүлд нь алдаатай төсөл байна гээд хаячихвал яана. Энэ олон том байгууллагуудын 8 жилийн хугацаанд  зөвхөн захиргааных нь зардлыг тооцоход л хэдэн тэрбум төгрөг болно. Энэ бол 8 жилийн эрх ямба буюу хамгийн цэвэрхэн "цавчаа" юм. Харин хувийн хэвшлийнхэн эхэлсэн ажлаа хэзээ ч хаядаггүй юм шүү. Тэгээд яах вэ? Төр дэмжих ёстой, туслах ёстой, зохицуулах ёстой, харин оролцох ёсгүй гэж л хэлэх гээд байна.

Манай улсад орчин үеийн, бага  дунд оврын, өндөр үр ашигтай, өртөг зардал багатай үйлдвэрүүдийг эн тэргүүнд байгуулах шаардлагатай байна. Эхний ээлжинд барьж байгуулвал зохилтой ХАА, Барилга-бүтээн байгуулалтын чиглэлийн  дунд хэмжээний тэргүүлэх зэргийн 15 үйлдвэрийн  талаар  бидний хийж буй судалгаа, тооцоо байна. Мөн эдгээр үйлдвэрүүдтэй уялдаатай маш олон жижиг үйлдвэрүүд гарч ирэх юм. Тэдгээр нь  цаашид  манай улсад үйлдвэрлэл  эрчимтэй хөгжихөд үлгэр жишээ болох  ба бид ч нийтдээ үйлдвэрлэлийн талаарх үнэ ханш, өртөг зардлын  талаар үнэн зөв баримжаатай  болох ёстой. Үргэлжлүүлэн олныг барих уу, цөөнийг барих уу, томыг барих уу, багыг барих уу гэдгийг нь зах зээл шийдээд өгдөг хуультай. Замын-Үүдийн ачаа эргэлтийн тээврийн нөхцөлийг сайжруулах талаар ярьж буй засгийн бодлого маш зөв. Ачаа эргэлтэнд гай болоод байгаа гол бүтээгдхүүнийг нь монголдоо яаралтай үйлдвэрлэх юмсан гэдэг бидний санаа ч бас зөв.

Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд худалдааных нь процесс,  тээвэрлэх, угсрах, бас технологи энэ тэр гээд  хэцүү зүйл их байдаг.  Шууд хэрэглэдэг машин механизм биш, дэлгүүрийн лангуун дээр байдаг бараа биш. Ядаж байхад бэлэн загвар ч байхгүй схем зураг үзүүлдэг. Түүнийг нь хараад л мэдлэг дутдаг. Тэгээд бас ориг, оригийн ориг гэдэг бидний ойлголт байна.  Уг нь оригоосоо хоёр үзүүлэлт илүүгий нь л оригийн ориг гээд байгаа ухаантай юм. Түүнийг нь мэдэхгүй учраас ингэж ойлголцох нь амар байдаг.  Мэдэхгүй байж баахан төмрийн хог авчихвий гэж айх. Мэдлэгээс маань улбаатай иймэрхүү хүчин зүйлүүд их байх юм.  Эцэст нь хэлэхэд Монгол улсад маань үйлдвэрлэл дорвитой хөгжихгүй байгаа бодит шалтгааны нэг нь бидний мэдлэгтэй холбоотой юм. Үйлдвэржихэд мэдлэг хэрэгтэй байна. Найзууд аа !

Жинхэн найз ийм л байдаг шүүдээ


Хайртыгаа хайрлаж яваарай


Хайртай бүсгүйгээ битгий гомдоо залуу минь
Хань чинь болно гээд чамд итгэж байгаа нэгэн
         Намайг хайралсангүй гээд  гомдол битгий нэх
        Насаараа чамтай амьдарна гээд сэтгэл шулуудсан итгэл
Хардаж сэрдэж түүнийгээ үргэлж битгий зовоо
Хатуурхаж хорвоо зөндөө зовооно бас уйлуулна
                                                        Харинч чи хайрал
Халамжилж  чи л одоо хайрлахгүй бол сэтгэл нь хөрнө
Хаа нэгтээ өөдгүй нэгэнтэй амидарч гомдож гундаж насаа барна
       Найз нөхөдтэйгөө наргиж цэнгэж дуулж бүжиг битгий хорь
                                                    Чамайг хуурахгүй ээ хайртай юум чинь
      Насаараа наад хүн чинь үрийнхээ төлөө бас чиний төлөө шанлана
                                                                                        Залуу нас богинохон
Уурлаж гомдож уйлж хашигчиж байсан ч битгий то харин ч чи аргад
Угаасаа наадах чинь хайртай хүндээл гаргадаг бүсгүйн хөнгөн ааш
Ууланд цэцэг ч бий чулуу ч бий хайртыгаа битгий гомдоо
Урсах амьдралд жаргал ч тохионо зовлон ч тохионо
                                                                                     Одоол амжиж хайрал
Хэд наслах нь битгий хэл
Хэзээ үхэх нь оньсого мэт хорвоод
Хэн ч чам шиг хайрлахгүй
         ...чинийл хажууд жаргаг..  чинийл хажууд жаргаг..
                                                                                                                                        2011.12.10